ISO 9001:2015

Триллекс” ХХК нь бичил санхүүгийн байгууллагууд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан нэгдмэл, үр ашиг бүхий менежментийн тогтолцоог ISO олон улсын стандартын дагуу нэвтрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой. ISO 9001-2015 нь стандартыг дэлхийн 170 гаруй оронд нэг сая гаруй байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай ажиллаж байгаа статистек мэдээ байдаг. Олон улсын стандартын байгууллагаас гаргасан менежментийн хамгийн алдартай стандарт юм. Тухайн байгууллагын менежментийн суурь тогтолцоог сайжруулах замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьдог нь энэхүү стандартын онцлог юм. Энэ стандартыг нэвтрүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах гэсэн системийг байгууллагадаа бий болгохыг чухалчилдаг. Стандартыг амжилттай нэвтрүүлэхэд дээд шатны удирдлагын манлайлал, ажилтнуудын оролцоо, өгөгдөл мэдээллийн баримтад үндэслэж шийдвэр гаргах, хэрэглэгчдээ төвлөрөх, нийлүүлэгчтэйгээ харилцан ашигтай хамтрах, үйл ажиллагаагаа процессын сэтгэлгээгээр явуулах зэрэг нь чухал нөлөөтэй.