Trillex гэж хэн бэ?

Триллекс ХХК нь 2020 онд байгууллагдсан ба Менежментийн зөвлөгөө өгөх, Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Мэдээллийн технологи болон бусад компьютерийн үйлчилгээ, Олон улсын худалдаа зэрэг тодорхой хэдэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг ба бүхий л үйл ажиллагаандаа Тогтвортой хөгжлийн 17 зорилгоос санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх (ТХЗ-1; ТХЗ-8; ТХЗ-13) гэсэн гуран зорилгыг үндсэн зорилгоо болгон урт хугацааны стратеги төлөвлөлтөндөө тусган үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Ингэснээр компани нь дэлхийн болон үндэсний зорилтуудад тодорхой хувь нэмрээ оруулаад зогсохгүй тогтвортой байдлыг эрхэмлэдэг харилцагчдад уур амьсгалын өөрчлөлт, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөлтэй холбоотой сорилтуудыг даван туулахад туслах итгэлт түнш нь байхыг зорин ажилладаг
.png)
Бид юу хийдэг вэ?
ТРИЛЛЕКС нь Бичил Санхүүгийн Байгууллагууд (БСБ) болон Бичил, Жижиг, Дунд Бизнесүүд (БЖДБ) -ийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бид эдгээр чухал салбаруудыг сорилтуудыг даван туулах, үйл ажиллагааг оновчтой болгох, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор оновчтой стратегиуд, бүтээлч шийдлүүдийг санал болгохын зэрэгцээ ISO 9001 олон улсын чанарын удирдлагын стандарт болон Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ)-н шилдэг практикууд, хамрах хүрээ 1 зэрэгт сургалт зөвлөх үйлчилгээг санал болгож байна. Манай үйлчилгээ нь дараах чиглэлүүдийг хамарна
•Стратегийн Төлөвлөлт ба Өсөлт: Зорилтот харилцагчдынхаа үйл ажиллагааг тогтвортой өргөжүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тэлэх, стратеги болон бизнес төлөвлөгөө боловсруулах, өсөлтийн боломжуудыг илрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд туслах.
•Эрсдлийн Менежмент ба Хууль дүрмийн нийцэл: Эрсдлийг удирдах тогтолцоог боловсронгуй болгох, хууль тогтоомжийн шаардлагад нийцэх байдлыг сайжруулах,
•Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх: Процесс / бизнесийн үйл явцыг сайжруулах, технологи нэвтрүүлэх, үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, , зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
•ISO 9001:2015 олон улсын чанарын удирдлагын стандарт түүнийг хэрхэн бий болгох, хэрэгжүүлэх, хадгалах, тасралтгүй сайжруулах
•БОНЗ Интеграцчилал (Хамрах Хүрээ 1): ESG зарчмуудтай нийцсэн тогтвортой практикуудыг нэвтрүүлэх, шууд байгаль орчны нөлөөллийг бууруулахад туслах сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг болно. ТРИЛЛЕКС нь БСБ болон БЖДБ-уудад үйл ажиллагаагаа оновчтой болгох, сорилтуудыг даван туулах, тогтвортой урт хугацааны өсөлтөд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Бид таны боломжийг нээж, тогтвортой өсөлтийг бий болгоход туслахад бэлэн байна.

What can help you?
Over three years in business, We’ve had the chance on projects
Зорилго Зорилт

1. SDG 1: Ядууралгүй болох
Ядуурлыг бүх хэлбэрээр, бүх газарт төгс арилгах зорилгын хүрээнд:
ТХЗ 1-ийн хувьд бүх төрлийн ядуурал түүн дотроо орлогын тэгш бус байдал, эх үүсвэрийн хүртээмжгүй байдал, нийгмээс гадуурхагдах зэрэг бүх хэлбэрээр ядуурлыг арилгахад анхаарлаа хандуулж байна.
• Ядууралтай тэмцэх хүчирхэг хэрэгсэл болох Бичил санхүүгийн салбарын өөрчлөлтийн чадавхийг нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжтэй оролцоогоор утга учиртай боломжуудыг бий болгохын тулд нэн тэргүүнд ББСБ-уудыг чадавжуулах сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлснээр салбарын дэвшил, Улс орны эдийн засагт тодорхой хувь нэмрийг оруулна
• Орон нутгийн ББСБ болон бичил бизнес эрхлэгч иргэд : Компани нь Орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ-ууд болон Бичил бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, үнэгүй сургалт судалгаагаар хангах, бизнесийн үндсэн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны гарц гаргалгааг таниулж бодлого журмын сайжруулалт хийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

SDG 8: Сайн ажил, эдийн засгийн өсөлт
Бидний зорилго нь бичил санхүүгийн байгууллагуудыг эдийн засгийн өсөлт болон ажил эрхлэлттэй холбосон инноваци, тогтвортой бизнесийн загваруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Бид бичил бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгох, орлогын тэгш бус байдлыг бууруулахад анхаарах болно.
• Ажлын байрыг нэмэгдүүлэх: Бичил санхүүгийн байгууллагууд болон жижиг, дунд бизнесүүдийг санхүүжилтээр хангаж, ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн иргэдэд зориулсан ажлын байр бий болгоход анхаарал хандуулна.
• Бизнес хөгжүүлэлт: Бичил бизнес эрхлэгчдэд бизнесийн удирдлага, санхүүгийн мэдлэг, маркетингийн чадварыг хөгжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
• Тогтвортой эдийн засгийн өсөлт: Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, жижиг бизнесүүдэд өсөлт болон өргөжилтийн боломжуудыг бий болгож, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

SDG 13: Уур амьсгалын өөрчлөлт — түүний нөлөөллийн эсрэг арга хэмжээ авах
Тогтвортой бизнесийн практик : Байгаль орчны тогтвортой байдлыг компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд нэгтгэх.
• Бодлогын хувьд: Бид эрчим хүчний хэмнэлттэй туршлагыг хэрэгжүүлэх, цаасны хаягдлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах дижитал шийдлүүдийг дэмжих замаар нүүрстөрөгчийн ул мөрийг бууруулахыг зорьж байна.
• Тогтвортой бизнесийн үйл ажиллагаа: Бид БОН-ийн эрсдэлийн үнэлгээ, тогтвортой байдлын стратеги боловсруулах талаар зөвлөгөө өгөх замаар үйлчлүүлэгчдээ илүү тогтвортой бизнесийн практикт шилжихэд нь туслах болно
• Ногоон санхүүжилт: Бид байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлэх, дэмжих зорилготой. Үүнд сэргээгдэх эрчим хүчний төсөл, байгальд ээлтэй хөдөө аж ахуйн туршлага, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулах ногоон дэд бүтцийн төслүүдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зөвлөх зэрэг болно

TРИЛЛЕКС НЬ МЕНЕЖМЕНТИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ MNS ISO 20700:2017 СТАНДАРТЫН ШААРДЛАГЫН ДАГУУ АЖИЛЛАДАГ
Триллекс нь Зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн өндөр ёс зүйн түвшинд, шударга, хараат бус зарчмын дагуу, харилцагчийн сэтгэл ханамжийг дээдэлж, нууцлалын стандарт, хуулийн болон зохицуулалтын шаардлагыг ханган ажиллах бүрэн чадвар чадамжтай.
Менежментийн тогтолцоог сайжруулах чанарын стандартын шаардлагад нийцсэн зөвлөх үйлчилгээг явуулахдаа ISO 9001: Чанарын Удирдлагын Системийн (PDCA) Төлөвлө-Xэрэгжүүл-Шалга-Сайжруул гэсэн 4 шатлалаар үйл ажиллагааг явуулдаг
Илүү ихийг үзэх